Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

img

2012 оны 04 дүгээр сарын 7-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 хэм  дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Харин Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч,  шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ