Эрүүл мэндийн өдөрт зориулсан өдөрлөгүүд болж байна

img

Өнөөдөр  Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Үүний хүрээнд өнөөдөр"Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэе” өдөрлөгийн Улсын Драмын эрдмийн театрын өмнө болж байгаа бол Тусгаар тогнолын талбайд “Энх мэнд – Эрүүл оршихуй”  сэдэвт эрүүл  мэндийн өдөрлөгийг болж байна. Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хөх болон умайн хүзүүний хавдрыг илрүүлэх үзлэгийг орон даяар зохион байгуулах гэж байгаа билээ. Уг үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд бол эхэлсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь анх 1948 оны 4 сарын 7-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж дэлхий нийт хүн амын өмнө тулгараад байгаа эрүүл мэндийн нэн чухал асуудлуудыг сонгон авч төр засгийн  удирдлагууд, гишүүн орнуудын засгийн газар, ард иргэдийн анхааралд хандуулж, уг асуудлын талаар ухуулга сурталчилгааны ажил хийх, шийдвэрлэх хамтарсан арга хэмжээ авах компанит ажлуудыг зохион явуулдаг. Энэ жил дэлхий дахинаа Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг “Насжилт ба Эрүүл Мэнд” сэдвийн хүрээнд  манай орон “Эрүүл байх нь насыг уртасгана” уриатайгаар тэмдэглэж байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ