Зорчигч үйлчилгээний талбайг нэмэгдүүллээ

img

Сүүлийн үед “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын ачаалал өмнөх жилүүдээс эрс өсч байгаа аж. Энэ нь үндэсний авиа компаниуд агаарын хөлгийн паркаа шинэчлэж, олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд тус нисэх буудлаар 890 мянган зорчигч үйлчлүүлж байсан бол 2012 оны мөн үеийн байдлаар өсөх хандлагатай байгаа тул зорчигчдын тав тухыг хангах үүднээс үйлчилгээний заал танхимынхаа зай талбайг нэмэгдүүлэх их засварын ажил хийж, нийт 300 м/кв талбайг нэмж гаргасан байна. Үүний үр дүнд аюулгүй үзлэгийн цэг нэгээр, хоёр урсгал бүхий хилийн шалган нэвтрүүлэх цэг зургаагаар нэмэгджээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shine niseh buudal yu bolj bn. Er ni barigdah ni uu. Medeelel uguh hun bn uu.
2012-04-07