
Дартсын багийн улсын аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээн ирэх сарын 26, 27-нд болох гэж байна. Уг тэмцээнд аймаг, нийслэл байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ оролцох боломжтой юм.
Мөн гадаадын баг тамирчид оролцоход нээлттэй юм байна. Тэмцээн Багануур дүүргийн “ Уурхайчин” спорт цогцолборт болох бөгөөд тэргүүн байрын шагнал цом, өргөмжлөл, алтан медаль,1.500.000 төгрөг бол II байр 1.000.000, III 500.000 төгрөг байх юм.
Тус тэмцээний зорилго нь дартсын спортод төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн ажилтан албан хаагчдыг өргөнөөр татан оролцуулах, дартсын клубүүдийн тоо болон олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дартсын олон улсын тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ