Туялзуур сэлэмний анхдугаар тэмцээн үргэлжилж байна
Туялзуур сэлэмний “Хархорум” анхдугаар лигийн тэмцээн энэ сарын 4-нд нээлтээ хийсэн билээ. Энэхүү тэмцээнийг Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Спортын маркетингийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга Д.Сүрэнхорлоо тэргүүтэй улс төр, бизнесийн төлөөлөл оролцсон. Энэхүү тэмцээнд 16 тамирчин оролцож байгаа бөгөөд ирэх сарын 27-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Монголын туялзуур сэлэмчид өнгөрсөн арван хоёр хоногийн турш Хонконгийн мэргэжилтэн Клифф Воны удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Ноён Клифф Вон хүүхэд, залууст дасгалжуулагчийн анхан шатны сургалт, шигшээ багт Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн эрх олгох тэмцээний бэлтгэлийг нь хангажээ. Дашрамд дурдахад, Монголын туялзуур сэлэмний шигшээ баг тамирчид энэ сарын сүүлээр Японы Вакаяма хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ