23 удаагийн ой хээрийн түймэр гарлаа
Улсын хэмжээнд он гарснаар 23 удаагийн ой, хээрийн түймэр гарсан тухай ОБЕГ-аас мэдээллээ. Үүнээс Булган аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, Зүүн тарвагатай гол, Сангалтайн аманд өнгөрөгч сарын 27-нд 30 га талбай хамран гарсан ойн түймэр болон Булган аймгийн нутагт хоёр түймрийг цурманд оруулжээ.Түүнчлэн Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг, Хантайн нурууны хойд тал, Сайхан аргамжийн голын орчим өнгөрөгч сарын 27-нд дөрвөн га талбай хамран гарсан ой түймрийг бүрэн унтраажээ. Дулааны улирал эхэлсэн цагаас хөдөө орон нутагт ой хээрийн түймрийн гаралт нэмэгддэг тул түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгохыг НОБЕГ-аас анхааруулж байна. З. Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ