Арсенал ялах уу, Манчестер Сити ялах уу

img

Өнөө орой Премьер лигийн тэргүүлэгчдийн өрсөлдөөнд маш чухал нөлөө үзүүлэх хоёр тоглолт болно. Манчестер Юнайтедын хувьд “Мөрөөдлийн театр”-таа Куинс Парк Рейнжерсийг хүлээн авна. “Улаан чөтгөрүүд” хожсон ч хожигдсон ч лигийг тэргүүлсэн хэвээр байх боловч Манчестер Ситигээс оноогоор холдохын тулд аваргын цомоо хадгалахын тулд оноо бүр чухал хэрэгтэй буй. Тэгээд  ч харьцангуй сул өрсөлдөгчөөс оноо салгахгүй үлдвэл ийм эгзэгтэй цаг үед тэдний хувьд гутамшиг болох юм. Энэ тоглолтоос гадна улирлын хамгийн чухал тоглолтуудын нэгээр гарцаагүй тодрох Арсенал болон Манчестер Сити клубуудын тоглолт. Арсенал өөрийн цэнгэлдэхдээ учраа багаа хүлээн авна. Ингээд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод буй энэ тоглолтын өмнө дасгалжуулагчдын хэвлэлд өгсөн мэдээллээс хүргэе. Арсен Венгер: Бидэнд тэнцээ хэрэггүй Улирлын маш чухал тоглолтын нэг. Манай баг ч тэр, Манчестер Сити ч тэр тун эгзэгтэй байдалд ороод байна. Тиймээс энэ тоглолт тэнцээгээр дуусна гэхэд бидэнд ч, хөлбөмбөгийн хорхойтнуудад маань ч харамсалтай. Манчестер Сити хүчтэй өрсөлдөгч, тиймээс тэднийг басаж хэрхэвч болохгүй. Гэхдээ ялалт манай талд, манай талбайд байх ёстой. Тиймээс бид заавал ялах ёстой. Бидэнд тэнцээ ч хэрэггүй.   Роберто Манчини: Алдаагаа Арсеналын талбайд засна Сүүлийн тоглолтууд бидэнд хатуухан сануулга өгөөд байгаа. Тиймээс бид Эмирэйтс цэнгэлдэхэд  Арсеналтай хийх хүндхэн тоглолтод  алдаагаа засах ёстой болоод байна. Энэ тоглолтод ялагдал амсвал манай клубын хувьд аваргын цом бараг үгүй болохтой адил. Тиймээс энэ тоглолтыг бид Арсеналын төдийгүй, Манчестер Юнайтедын эсрэг хийх тулаан гэж ойлгож байгаа. Ийнхүү хоёр шилдэг клубын дасгалжуулагчид хэвлэлд сэтгэгдлээ илэрхийлжээ. Манчестер Ситигийн хувьд сүүлийн зургаан тоглолтын гуравт нь хожиж, нэг хожигдож хоёр тэнцсэн, тун чухал мөчид тааруухан үзүүлэлттэй байгаа клуб. Тэд өнөө оройн 4-4-2 гэсэн байрлалаар талбайд гарна. Харин Арсеналын хувьд сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь ялж, нэг ялагдсан гэсэн давгүй үзүүлэлт тэдэнд буй.4-3-3 гэсэн байрлалаар талбайд гарна. Тиймээс өнөө оройны тоглолтод аль ч клуб нь ялалт байгуулах магадлал өндөртэй. Ямартай ч бид ийм үзүүштэй тоглолтоос тэнцээ олж харахгүй нь лавтай.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

арсенал хожсон шүү дээ
2012-04-09
Arsenal 1-0 oor hojino
2012-04-09
byambaa:
arsenal hojih n yu l boldoo city ch bas adilhan heterhii hamgaalaj togloh baih gej bodoj bna
2012-04-08
Arsenal 1-0 oor hojino
mgl:
Mongolchudad erdee padlii baihgui.Naad helbembegniihee durmiig n ch guitset sain oilgohui baij yund uzdeg yum. ter beh sumogaa uzvel barav gej. Galuu duuraij heree helee heldeev gedeg baihaa.
2012-04-08
түшиг:
АРСЕНАЛ СИТИГ ХОЖИЖ БАЙСАН ӨНӨӨДӨР Ч ХОЖИНО.ЭНЭ ТОГЛОЛТЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА
2012-04-08