
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангах үүднээс энэ жил 2800 тонн махыг нөөцлөн худалдаанд гаргахаар төлөвлөсөн юм.
Энэхүү ажлын хүрээнд нөөцийн махыг өнөөдрөөс нэмж худалдаанд гаргахаар болжээ.
Дашрамд дурдахад нийслэлийн хэмжээнд нийт 167 цэгээр 75 тонн махыг худалдаанд гаргасан бөгөөд 20-25 хувь нь орон нутгаас орж ирдэг аж. Энэ нь нийслэлчүүдийн махны хэрэгцээний 49 хувийг хангаж байгаа гэнэ. Нийслэлд өнөөдрөөс нөөцийн мах худалдаанд гарахаар махны нийлүүлэлт тогтворжих арга хэмжээ болно гэж албаныхан үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ