Хүн барьцаалсан хэргийг хянана

img

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан хэргийг өнгөрөгч 2011 оны зургадугаар сард үйлдсэн 25 настай Д.Энхээд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал нөгөөдөр дээд Шүүхэд болно. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард харьяа дүүргийн шүүхэд Эрүүгийн хуулийн 99.1, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2, 112.2.3, 112.2.4, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, гэсэн 18 зүйл ангиар гэм бурууг нь хэлэлцэж цаазын ял оноосон юм. Сануулахад Д.Энхээ нь Багануур дүүргийн харьяат 25 настай, дээд боловсролтой. Хэргийг үйлдэх  болсноо шалтгааны гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэж шүүх хурлын үеэр мэдүүлжээ. Тэрбээр хадам ээж болох 45 настай Б-ийн амийг хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр гэмтээж улмаар эхнэр, дөрвөн настай охиноо барьцаалаад байхад нь цагдаагийн ажилтнууд саатуулсан юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-09
tsagdaa:
chi yostoi maniac baina baina da.yugee huleesen um,shuud tsaazlaach
2012-04-09
www.free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ