Прокурорын дүгнэлтийг судалсан байна
Нийслэлийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд хорих ялыг тэнсэж хянан харгалзсан ялтны хорих ялыг биечлэн эдлүүлэхээр бичсэн прокурорын дүгнэлтийн шийдвэрлэлтийг 2011 он, 2012 оны эхний 2 сарын байдлаар судлав. Судалгаанаас үзэхэд 2011 онд Баянгол дүүрэгт 242, Баянзүрх дүүрэгт 360, Сүхбаатар дүүрэгт 236, Сонгинохайрхан дүүрэгт 609, Хан-Уул дүүрэгт 151, Чингэлтэй дүүрэгт 341, Багануур дүүрэгт 76, Налайх дүүрэгт 124 нийт 2139 ялтан прокурорын хяналтанд байсан бол 2012 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар Баянгол дүүрэгт 72, Баянзүрх дүүрэгт 389, Сүхбаатар дүүрэгт 151, Сонгинохайрхан дүүрэгт 317, Хан-Уул дүүрэгт 129, Чингэлтэй дүүрэгт 235, Багануур дүүрэгт 40, Налайх дүүрэгт 93 нийт 1426 ялтан хяналтанд байсан ба 713 ялтны хянан харгалзах хугацаа дууссан байна. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлэхээр 2011 онд Налайх дүүргийн прокурорын газар прокурорын дүгнэлт 1-ийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн 17 тоот захирамжаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Бусад дүүргийн прокурорын газраас дүгнэлт үйлдээгүй байна. 2012 онд Баянгол дүүргийн прокурорын газар 1, Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2, Налайх дүүргийн прокурорын газар 2 дүгнэлт үйлдсэнээс Баянгол, Чингэлтэй дүүргийн шүүх хорих ялыг тэнсэж хянан харгалзсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэж Багахангай,Налайх дүүргийн шүүхээс прокурорын 2 дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Судалгааны дүнг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас хорих ял нь тэнсэгдсэн ялтан захиргааны зөрчил гаргасан эсэх талаар нэгдсэн сантай болох талаар Нийслэлийн цагдаагийн газарт албан бичгээр мэдэгдсэний гадна захиргааны зөрчил гаргасан тэнсэгдсэн этгээдийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүхэд шилжүүлэх материалын нотлох баримтын бүрдэлд тавих прокурорын хяналтыг сайжруулах үүргийг дүүргийн прокуроруудад өгөх зэрэг арга хэмжээ авлаа. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ