Хүний наймаачдад ял оноолоо
Нутаг нэгт эмэгтэйчүүдээ өмнөд хөрш руу хууран мэхлэж аваачин худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж шүүгдэгч нарт 3-5 жилийн хорих ял оноожээ. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцлоо. Тэднийг шүүх хурал өмнө нь олон удаа товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй, шүүгдэгч төрөх дөхсөн гэсэн үндэслэлүүдээр нийтдээ 6 удаа хойшлож байв. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутган яллажээ. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ