Монгол хэл бичгийн олимпиад болов
Нийслэлийн Монгол хэл бичгийн олимпиад энэ жил 43 дахь удаагаа Оюуны ундраа цогцолборын ивээн тэтгэлгээр зохион байгуулагдлаа. Энэ жил уг олимпиадад нийслэлийн хувийн болон төрийн өмчид сургуулийн 2500 гаруй сурагч 280 орчим багш оролцсон байна. Олон жил уламжлагдан зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээнд түрүүлсэн 11-р ангийн сурагчид болон ахлах ангийн багш нар улсын олимпиадад оролцох эрхтэй болж байгаа юм. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ