Барилгын салбарынхны зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ
Барилгын салбарынхны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 13-нд болно. Уг зөвөлгөөнөөр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа талаар хэлэлцэхээс гадна ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Г.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар оролцон илтгэл тавих юм байна. Зөвлөгөөний талаарх мэдээллийг өнөөдөр 12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд өгөх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ