Төрийн ажлыг ТББ-уудаар хийлгэнэ

img

 Баянзүрх дүүрэг 2012 оныг “Хөрөнгө оруулалт-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад дүүргийн иргэдийг хамруулах, аж ахуйн нэгжүүдэд квот тогтоож, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн чадвартай, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 16-35 насны залуучуудыг мэргэжил олгох сургалтанд хамруулах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд ажил идэвхийлэн эрэлхийлж байгаа бүртгэлтэй ажилгүй иргэдийг мэргэжил олгох сургалтанд хамруулж, ажлын байраар хангах, нийтийг хамарсан ажилд хороод, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон ажлын байр бий болгох, дэд бүтцийг засварлах зэрэг бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон орлогогүй иргэнийг хамруулсан аж. Мөн төрийн ажил, үйлчилгээний зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар хийлгэхээр МУ-ын Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг үндэслэн дүүргийн хэмжээнд байх 131 ТББ-аас сонгон 10 байгууллагатай “Хамтран ажиллах” гэрээ байгуулан иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр болжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-09