Суулт хийхээр 10 орчим хүн нэмэгдэж ирээд байна
МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны өмнө хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын түр хорооныхон суулт зарлана хэмээн мэдэгдэж байсан. 10.00 цагаас эхлэн суудт зарлана гэж байсан ч 10.30 цагийн үед тус ордны гадна ганц, хоёрхон хүн цугларсан байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин 11.30 цагийн байдлаар 10 орчим хүн нэмэгдэж ирээд байна. Эдгээр хүмүүс нь ихэвчлэн өндөр настангууд байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ