
Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн Японы Татеяма хотноо үргэлжилж байна. “Лондон-2012” олимпийн эрх олгох энэхүү тэмцээний эрэгтэй элитийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн Спортын дэд мастер Ч.Гансүх, Б.Зоригт нар оролцжээ. Манай тамирчдын хувьд дугуйн уралдааны явцад техникийн шалтгаанаар замаас гарсан байна.
Тэмцээний үеэр Азийн триатлоны холбооны 21 дүгээр конгресс хуралдаж, олон асуудал хэлэлцсэний дунд Азийн шүүгчдийн сургалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ