Ч.Амарболд нарыг шүүх хурлын тов гарлаа
Цагдаагийн экс удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал энэ сарын 16-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн Шүүхийн танхимд болно. Өмнө нь товлогдсон шүүх хурлын үеэр Ч.Амарболд нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарт эрхзүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ шүүгчид мэдэгдсэн юм. Тиймээс Ч.Амарболд нар одоогоор өмгөөлөгчгүй байгаа юм. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ