Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзана

img

БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын үйл ажиллагааны талаар зөвлөлдөх уулзалтыг ИТХ болон засаг даргын тамгын газраас хамтран энэ сарын 10 ны 14 цагт зохион байгуулах гэж байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай МУ-ын хууль, НИТХ-ын 2005 оны 74 тоот тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам болон бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах мөн дүүргийн төр захиргааны байгууллага, хороодтой хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжрууллахад энэ удаагийн уулзалтын гол зорилго оршиж байгаа. Тус уулзалтаар Нийслэлээс шашны байгууллагуудын талаар баримталж ажиллах бодлого чиглэлийн тухай, Дүүргийн цагдаагийн байгууллагаас шашны байгууллагуудад тавих хяналт, ИТХ-ын 89 тоот албан бичгийн талаар зэрэг асуудлуудыг хөндөн ярилцах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ