
Туул голын усыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын чанартай хийж буй ажлын нэг бол минж нутагшуулах явдал бөгөөд эрдэмтэн судлаачдын ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Тодруулбал, Туул голын Хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар зэхсэн бөгөөд эхний 10 минж Герман улсаас энэ сард ирэх аж. Нэг сарын дотор байр сав нь бэлэн болгож, ОХУ-аас мөн 20 минж вагоноор авчрах яриа хэлцлийг төслийн багийнхан гүйцэтгэжээ. Манай улсын хувьд минж нутагшуулж байсан туршлагатай юм. Төслийн багийнхан Туул голд минж нутагшуулах ажлынхаа хүрээнд Германы Бавари мужид очоод ирсэн байна. Бавари мужид минж нутагшуулах болсноор усны хангамж сайжирсны дээр байгалиа сэргээх гэсэн орнуудад нутагшуулсан минжнээсээ илүүчилдэг болжээ. Баваричууд манайд өгч буй минжнүүдээ төлбөр мөнгөгүй бэлэглэж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ