ХЗХ-ны хохирогчдыг төлөөлж өндөр настнууд суулт зарлалаа

img

МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын түр хорооны арав гаруй гишүүд  өнөөдөр 10.50 цагаас эхлэн цугларч суулт зарлаад байна. Хадгаламж зээлийн хоршоонд нийт 8301 хүн 28 тэрбум төгрөгөө залилуулж алдсан аж. Гэтэл ШШГЕГ, шүүх, цагдаагийн ажилтнууд хадгаламж зээлийн хоршооны эздийн бүх хөрөнгийг битүүмжилж,  зарж борлуулах нэрээр завшснаас үүдэн иргэдийн хохирлыг нөхөн төлж чадахгүйд хүрсэн гэж тэд эсэргүүцэж байгаа аж. Тиймээс дээрх хохирогчид 8301 хүний 28 тэрбум төгрөгийг төр хохирлыг нь барагдуулж, хууль зөрчсөн албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа илэрхийлж байгаа аж. Суулт зарласан иргэд “Хоршоодын хөрөнгөөр хөлжигчдийг ялла” гэсэн бичигтэй цагаан өнгийн лоозон барьж зогсчээ. Суулт зарласан иргэдийн өгч буй мэдээллээр  шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар нэгдүгээр хороололд байрлалтай “Глоб центр” буюу дөрвөн давхар зочид буудлыг 1523 ширхэг эд хөрөнгийн хамт 1.574.000.000 төгрөгөөр худалдсан аж. Үүнийг задлаж үзвэл шийдвэр гүйцэтгэгч шинжээч 1.272.900.000 төгрөгөөр “Глоб фентр”-ийн барилгыг үнэлсэн бол 1532 ширхэг дагалдах эд хөрөнгийг нь 267.544.660 төгрөгөөр борлуулахаар тогтсон байна. Ингээд нийтдээ нэг тэрбум  572 сая 704 мянган төгрөгөөр үнэлэгдсэн “Глоб центр” албадан дуудлага худалдаанд ирээд нэг тэрбум 574 сая төгрөгөөр зарагдсан аж. Нэг ёсондоо өр барагдуулах ажлын алба хоёр сая төгрөгийг нэмж зарсан. Өөрөөр хэлбэл “Глоб центр”-ийн 1 м.кв-ийг ердөө 439 мянган ам.доллараар үнэлж зарсан нв дэндүү шударга бус гэж үзэж байгаа аж. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс 4-5 дахин бага үнээр зарсан ч хохирогчдын мөнгөөр хөлжсөн албан тушаалтнууд цөөнгүй бий гэж хардахад хүргэж байгаа аж. Хохирогчдын түр хорооны зарим гишүүдээс дараахь асуултад хариулт авлаа Н.Долгорсүрэн: Дөрвөн сая төгрөгийн авлагатай -Та  хэдэн төгрөгөөр хохирсон бэ? -Би өндөр настай тэтгэврийн хөгшин. Хадгаламж зээлийн хоршоонд дөрвөн сая төгрөгөө алдсан хүн. Хоёр жилийн өмнөөс мөнгөө олж  авах гээд хөөцөлдөж байна. Бүтэж байгаа юм алга хүүхэд минь. Уг нь эрүү мэндийн байдал гайгүй байхдаа энэ мөнгийг олоод авчих юмсан гэж их л хөөцөлдсөн. Одоо эмээгийнх нь бие өвдөөд гадуур явж чадахаа больсон. Сая эмнэлгээс хүүгээ хүргүүлээд ирлээ. -Хохирогчдын түр хорооны гишүүн үү? -Жилийн өмнө хохирогчдын түр хорооны гишүүн гэсэн үнэмлэх өгсөн. Өнөөдөр суулт болно гэж түр хорооноос сонсоогүй. Гадуур телевизээр ярихаар нь хүрээд ирлээ. Ямар хүмүүс суулт зохион байгуулж байгаа юм. Бүү мэд. Олон хүн алга. Ямар ч байсан хадгаламж зээлийн хоршоонд алдсан мөнгөө  олж авахад нэгдэнэ л гэж бодож байна. Суултад оролцож буй арав гаруй хүний дийлэнх нь   50-60 насны өндөр настнууд иржээ. Харин зохион байгуулагч нь 40 орчим насны эмэгтэй Г.Оюунгэрэлийн хэлж буйгаар ” Хадгаламж зээлийн хоршооны иргэдийн мөнгийг төрөөс гаргаж өгөх ёстой. Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Зарим хууль хяналтын газрын ажилтнууд битүүмжилсэн хөрөнгийн дуудлага худалдааг хууль бусаао явуулсан тул холбогдох хууль хяналтын газраас шалгаж өгөхийг шаардаж байна” гэл ээ. Хохирогчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ажлаа өгөхийг хүсч байгаа ч илэрхийлжээ. Суулт хэдэн цаг үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хадгаламж зээлийн хоршооны гишүүд цагаан өнгийн лоозон барьж Тусгаар тогтнолын байрны өмнө зогссоор байна. Ойр орчимд нь цагдаагийн хамгаалалт авчээ. Н.Түвшин, Н.Ариунаа    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
ta nar gadaa zogcoj daar ch baixaar ter ordond orj amdaraa uurcdiinxuu bairaa xulcluud munguu olj av uur arga zunduu bna xeregllee ch caixan shyy dee ordond duraaraa amdar
2012-12-13
хохирогч:
ХЗХны хохирогч байна. Мөнгийг төр барагдуулах ёстой шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан хаагчид болон удирдлагын буруутай шийдвэрийг төр хариуцна гэсэн хууль байгаа ,маш ихээр олон жил хохирч байна. Ардчилсан нам минээ арга хэмжээ авч шийдэж өгнө үү.үүнийг ашиглаж маш их гуйвуулж бас өр барагдуулах нэрээр дундаас нь их завшлаа шүүдээ. Нас гүйцэхгүй байна.
2012-09-11
иргэн:
Хохирогчидийн хохирлийг төлж өгөх ёстой.Эд хөрөнгий нь хямдхан зарж,өөрсдөдөө ашиг унагсан,тэр луйварчидад арга хэмжээ аваачээ.Энэ арай дэндэж байна.
2012-04-23
ard tumen:
hohirson arduud luivarchdaas zaaval money-goo avch baij salaarai,huutei yutai ni avah heregtei shd zevuu hurchlee
2012-04-10
star:
naad balair nam ntr gsn bohir togloom hiideg baliar zavaa naovshnuudaas bolj engiin irged hohiroh esgvi
2012-04-09
БОДОО:
ХЗХ-ДЫН ЭЗЭМШИЖ БАЙСАН УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ТОМЧУУД ХУВААЖ ХЯМДХАН АВААД БУЦААЖ МАШ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРСАН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР БНА ЗӨВХӨН НЭГ ЛИЦЕНЗ 75 САЯ ДОЛЛАРААР ҮНЭЛЭГДЭН ЗАРАГДСАН МАГАДЛАЛ ӨНДӨР БНА
2012-04-09
muusain luivarchidiin ordong axiad shataa
2012-04-09
MAN avsan yumaa toloochee baishingaa bartsialj bgaad ulsiin tosovoos avavdaa ta nar MAN-n haan
2012-04-09
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas: 959099200, 99108696
2012-04-09