
Чөлөөт бөхийн ОУХМ, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 2000 оны олимпын сонгон шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Төв азийн аварга, Зүүн азийн наадмын мөнгөн медальт, “Монголь говь” олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын таван удаагийн аварга, Даян аварга, гавьяат тамирчин, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Гацуурт-Олимп” сургуулийн захирал Агваансамдангийн Сүхбатын нэрэмжит Залуучуудын УАШТ 2012 оны 4-р сарын 11-13 нд Алдар спорт хорооны зааланд болно. Монголын чөлөөт бөхийн холбооны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу олон улсын дүрмээр зохион явагдана.1992-оноос хойш төрсөн бөхчүүд, эрэгтэй: 50, 55, 60, 66, 74, 84, 96кг, 120кг; эмэгтэй: 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жингүүдэд оролцоно. Багийн жингийн тоонд багтааж эрэгтэй 3 хүртэлх жинд 2 бөх, эмэгтэйчүүд 2 хүртэлх жинд 2 бөх давхардаж орохыг зөвшөөрнө.
Жин тус бүрийн эхний 8 байранд оноо өгч багийн дүнг тус тусад нь гаргана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ