Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ

img

Хүчирхийллийн эсрэг төвөөс өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэд "Цагдаагийн байгууллагад малын хулгайтай тэмцэх тасаг байдаг ч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг байдаггүй. Монголд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүсгүйчүүд амиа алдсаар байна. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэг этгээд олны нүд нь дээр эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан. Хохирогч бүсгүй өмнө нь  Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд удаа дараа ирж байсан. Нөхөрийнхөө дарамтаас зугтаж өөрийн биеэр БЗД-ийн цагдаагийн хэлтэст очиход нь хөх няц болсон нүүр, царай нь харсан цагдаа нар шоолж байсан талаар тэрбээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандах үедээ ярьж байсан" тухай хэлсэн.  Түүнчлэн" Гэр бүлийн хууль"-д "...хэрвээ гэр бүл цуцлуулах өргөдөл өгсөн тухайн хүн ямар нэгэн хүчирхийлэл, дарамтад үргэлж амьдардаг бол гэр бүлийг нь шууд салгана..."  гэсэн заалт байдаг. Гэтэл шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа гэж хоёр сар өгснөөр тэр хугацаанд нөхрийнхөө дарамтад явсаар эцэст нь амиа алдах тохиолдол цөөнгүй болоод байгаагийн нэг жишээ нь дээрх хэрэг хэмээн тус төвийнхөн мэдээллийнхээ үеэр хэлж байсан. Тиймээс шүүхийнхнийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. . Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Svrnee:
Huchirhiileliin esreg tow doriwtoi uil ajillagaa yavuulj bgaachee, ene met medeelel shaardlagiig bainga hatuu shaardaj vr dvnteihen ajillamaar yumaa. Gants udaa iim medeelel hiisen ni yaamaidaa.Arai denduu olon huuhed, busguichuud ene met zerleleer ami nasaa aldaj baina. Eronhiilogchid hvrtel ta nar hvselt shaardalaga hvrgvvleh heregtei shuu dee . Yagad ter bvsgvig ta nar oorsdiin hamgaalaltandaa avagui yumbe chaavaas daa.
2012-04-09