
“Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа” сэдэвт эмч, эм зүйч нарын Олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 11-нд буюу нөгөөдөр "Чингис хаан" зочид буудлын хурлын танхимд болно.
Хуралд БНСУ-ын эмч, профессорууд ирж эмчилгээний шинэ үеийн дэвшилтэт арга зүйн талаар илтгэл тавьж, ам, ходоод гэдэсний замаар хооллох боломжгүй өвчтнийг судсаар тэжээж, амин хүчил электролит, илчлэгээр хангах өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг танилцуулах аж.
“Азиа-Фарма” ХХК-иас санаачлан зохион байгуулж буй энэхүү Олон улсын бага хуралд хот, хөдөөгийн 200 гаруй эмч, эм зүйч нар оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ