Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүлэв
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн Шүүхээс Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлжээ.
Түүнийг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяртай хамтран цас хайлуулах бодист төсөвлөсөн 300 сая төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Ц.Болд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ