ММ-ийн Ц.Мөнхтөр шинэ TV байгуулжээ
Монголд бас нэг шинэ телевиз нээлтээ хийх гэж байна. Нэр нь MNC буюу Mongolianh news channel. Нэгэн цагт монголын үндэсний телевизэд сурвалжлагчаас нь эхлээд Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын албыг хүртэл хашиж явсан туршлагатай сэтгүүлч ММ-ийн гэгдэх Цэрэндоогийн Мөнхтөр уг телевизийг байгуулжээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн ярилцлага шууд нэвтрүүлгүүдийг олон жил хөтөлсөн, Орос, Америкт сэтгүүл зүйгээр боловсорсон сэтгүүлчид дундаа чамгүй өндөр мэдлэг боловсролтой хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн түүний үүсгэн байгуулж байгаа телевиз улс төрчдийн дэмжлэгтэй, сонирхогчдын түвшний удирдлагатай өдөр бүр шахам нэмэгдэж байгаа бусад телевизийг бодвол жинхэнэ утгаараа мэргэжлийн хэмжээний мэдээ мэдээллийн шинэ өнгө төрх бүхий телевиз байна гэдгээрээ онцлог гэнэ. Үнэндээ ч монголд төрөлжсөн телевиз ховор. Тэгээд ч телевизийн мэдээ зөвхөн улс төрчдийг тойрон эргэлдэж дагаж намирдаг болсоор удсан энэ үед хараат бус тэнцвэртэй, мэргэжлийн мэдээ сурвалжлага олон түмэнд үгүйлэгдэж байгаа энэ цагт МNC телевиз энэ эрэлт шаардлагыг хангаж гарч ирж мэдэх л юм. Хамгийн сүүлийн үеийн FULL HD форматыг сонгож, монголын телевизийн зах зээлийн шилдэг мэргэжилтнүүд, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж буй тус телевизийнхний талаар сураг сонсох нээ МҮОН-ийн телевизийн шилдэг уран бүтээлчидээс гадна мэргэжлийн гэгдэх томоохон телевизийн уран бүтээлчдийг урвуулж амжсан гэнэ. Туршилтын журмаар 2 сар гаруйн хугацаанд эфирээ амжилттай цацсан тэрбээр 100 гаруй зочдын хүрээнд телевизийнхээ нээлтийг хийхээр амьсгаа өндөртэй явна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ