Өдөрлөг зохион байгууллаа

img

УИД-ийн өмнөх талбайд Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 1950 такси дуудлага үйлчилгээнд нэгдэн орсон “Билэгт дөлгөөн” ХХК-ний “Ноён такси”, “Эс Кэй Эм” ХХК-ний “Сэвон такси”, “Алтан цөгц трейд” ХХК-ний “Голден такси”, “Ти Эй Ай Вай Өү Эс” ХХК-ний “Найс такси”, “ЦББ” ХХК-ний “Бүргэд такси”, “Дооно уул”ХХК-ний “ Шинэ такси“ зэрэг такси үйлчилгээний 6 байгууллага хамтран  энэ сарын 7-ны өдөр өдөрлөг зохион байгууллаа. УБ хотын дөрвөн цэгээс буюу Зайсан толгой, Баянзүрх дүүргийн тамгын газар, Долоон буудал, Таван шараас Цирк хүртэл чиглэлд таксинууд цуваагаар явж зорчигч иргэддээ хүндэтгэл үзүүлсэн бөгөөд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жолооч нарын үлээвэр хөгжимтэй парад Циркээс Улсын Их дэлгүүр хүртэл ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан юм. Номин холдинг ХХК-тай хамтран зохион байгуулсан Такси үйлчилгээний өдөрлөгт Улсын их дэлгүүрээр үйлчлүүлж байсан болон бусад иргэд нийт 1000 гаруй хүн оролцож, такси үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцсон юм. Өдөрлөгөөр олны танил дуучид ая дуугаа өргөж, азтай 10 зорчигчийг шалгаруулсны дээр нийт үзэгчдийн дунд хөгжөөнт тоглоом, жолооч нарын дунд нөөц дугуй хурдан угсрах багийн тэмцээн зэргийг зохион байгууллаа. Таксигаар иргэд аюулгүй тав тухтай үйлчлүүлэх баталгааг хангах зорилгоор такси дуудлагын үйлчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулж, албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой тус өдөрлөгт оролцсон иргэд өнөөдөр таксины парк шинэчлэлт сайн хийгдэж байгаа болон дуудлагын үйлчилгээний шуурхай найдвартай байдалд талархалаа илэрхийлсэн байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ