
Өнөөдрөөс эхлээд нийслэлийн дүүргүүдийн гэрээт дэлгүүрүүдэд 1000 тн нөөцийн мах урьд борлуулагдаж байсан үнээрээ худалдаанд гарч эхэллээ. Харин ирэх сард 3000 тн гэх байдлаар махны үнийг буулгах арга хэмжээг шат дараатай авах аж. Нөөцийн махыг ирэх зургадугаар сарыг дуустал хуучин үнээр нь зарах бөгөөд ингэснээр зах зээл дээрх махны үнэ буурахад нөлөөлнө гэж холбогдох албаныхан мэдэгдэж байна. Нийслэлийн зүгээс энэ арга хэмжээг авахын тулд 40 тэрбум төгрөгийн зээл авч асуудлыг шийдсэн бөгөөд есөн дүүргийн нийт 167 цэгээр нөөцийн махыг худалдаалж байна.
Дашрамд дуулгахад, энэ жилийн нөөцийн мах бэлтгэгч компаниуд үхрийн махыг 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаанд гаргасан юм. Харин цагаан сарын дараа нөөцийн мах бэлтгэгч компаниуд үхрийн махыг 5500, ямаа 4100, хонины махыг 5100 төгрөгөөр худалдаалах саналтай гэдгээ мэдэгдэж байсан ч ийнхүү хуучин үнээрээ худалдаалахаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ