
Нийслэлд өнөөдрийн байдлаар 600 гаруй СӨХ үйл ажиллагаагаа эрхэлж байна. Эдгээрийн 434 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний 393 нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд харьяалалтай байдаг аж. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-үүд сар болгон айл бүрээс хамгийн багадаа 12 мянган төгрөгийг хураадаг. Энэ нь засвар үйлчилгээ, цэвэрлэгээний хөлс, жижүүрийн цалин, лифт, дундын эзэмшлийн талбай, гаднах гэрэлтүүлэг, орон сууцны даатгал, амьтны хураамж гээд дотроо дэд дэд хэсгүүдэд хуваагддаг байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд барилгын дээврээс ус алдах, сантехник буудах зэрэгт уг мөнгийг ашигладаг аж. Төрөөс СӨХ-үүдэд тээвэр болон сантехникийн шинэчлэлд зориулж тодорхой мөнгө олгодог бол үлдсэн засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр сайжруулах үүрэгтэй аж. Сүүлийн үед зарим нэг СӨХ-ийг орон сууцны конторт шилжүүлнэ гэсэн мэдээлэл гарч байгаа ч энэ нь боломжгүй хэмээн албаныхан мэдэгдэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ