Цэцийн шийдвэрийг АН-ын бүлэг эсэргүүцнэ гэв
УИХ дахь АН-ын бүлгийн хурал тарлаа. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаархи Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцжээ. УИХ дахь АН-ын бүлэг “Сонгуулийн үед ямар тогтолцоо баримталж, ямар бодлогоор ажиллахыг Цэц шууд зааварлаж, Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ эдэлнэ гэсэн зарчмыг зөрчсөн байна” гэж үзсэн хэмээн тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээллээ. Хэрэв Цэцийн шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд хуульд ямар өөрчлөлт хийж, ямар зүйл заалтыг хүчингүй болгохоо УИХ хийх боловч ямар заалт нь болно, ямар нь болохгүй гэж зааснаараа Цэц УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байгааг илтгэж байна гэж үзсэн гэв. Тиймээс АН-ын бүлэг холимог тогтолцооны үед намын нэрээр нэр дэвших 28 хүний дээр ард түмнээс авсан саналынхаа дарааллаар эрэмбэлэгдэх үүднээс шилжих хөдөлгөөнийг оруулж ирсэн гэдэг зарчмыг цаашид хадгалах болно гэлээ. С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ