Х.Баттулга прокурорыг Ёс зүйн хороонд шалгуулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрбээр “АТГ-т нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар хангалттай баримт материалыг Улсын ерөнхий прокурорт өгсөн. Гэтэл дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газраас шалгаад хэрэгсэхгүй болгожээ. Хууиа дээдлэх ёстой прокурорын байгууллага ямар шалтгаанаар ийм үйлдэл гаргасан болон улс төрийн ямар нэгэн нөлөөлөл байгаа эсэхийг шалгуулна. Энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн байнгын хороогоор шалгуулна” гэв. С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ