
Хэнтий аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд энэ оны эхний улиралд 1320
иргэн хөдөлмөр эрхлэх хүсэлтээ илэрхийлж, тэднээс анх удаа ажил хайж байгаа 401 иргэн байсан аж. Нийт ажил олгогч 37 байгууллага, иргэдээс 365 сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирүүлсний дагуу дээрх иргэдээс 327 хүнийг ажилд зуучилжээ. Иргэд ихэвчлэн уул уурхайн компанид жолооч, машинч, гагнуурчин, өрмийн ажилчин, тэсэлгээчин, цахилгаанчин, багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч, сувилагч, нягтлан, тогооч, худалдагч, туслах ажилчид /энгийн ажил мэргэжил/ зэрэг ажилд орсон байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 70 хувь нь ид хөдөлмөрийн буюу 25-44 насныхан, 30 хувь нь магистр, дээд боловсролтой хүмүүс байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ