Такси компаниудын өдөрлөг зохион байгууллаа

img

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд өчигдөр Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг “Билэгт дөлгөөн” ХХК-ийн “Ноён такси”, “Эс Кэй Эм” ХХК-ийн “Сэвон такси”, “Алтан цөгц трейд” ХХК-ийн “Голден такси”, “Ти Эй Ай Вай Өү Эс” ХХК-ийн “Найс такси”, “ЦББ” ХХК-нийн “Бүргэд такси”, “Дооно уул” ХХК-ийн “ Шинэ такси“ зэрэг такси үйлчилгээний байгууллагууд хамтран өдөрлөг зохион байгууллаа.   Нийслэл хотын дөрвөн цэгээс буюу Зайсан толгой, Баянзүрх дүүргийн тамгын газар, Долоон буудал, Таван шараас Цирк хүртэл чиглэлд таксинууд цуваагаар явж зорчигч иргэддээ хүндэтгэл үзүүлсэн бөгөөд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жолооч нарын үлээвэр хөгжимтэй жагсаал олны анхаарлыг татсан юм.   Энэхүү такси үйлчилгээний өдөрлөгт 1000 гаруй хүн оролцож, такси үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцсон юм. Өдөрлөгөөр олны танил дуучид ая дуугаа өргөж, азтай 10 зорчигчийг шалгаруулсны дээр нийт үзэгчдийн дунд хөгжөөнт тоглоом, жолооч нарын дунд нөөц дугуй хурдан угсрах багийн тэмцээн зэргийг зохион байгууллаа.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Iim ix taksi bdag yom uu? Taksinuudaa nemmeer yomaa. Xuviin baliar uner tanartai mashinuudiig bodoxod tseverxen xyamdxan yom bn lee shtee. Daanch olddoggui bolxoos...
2012-04-10
Хөөе Бензиний үнэ буулаа одоо үнээ булгаачээ шуналын туламнуудааа
2012-04-09