
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Амарсанаа нар УБЕГ-ын г татан буулгаж өнөөдөр 18.00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд ажилчдыг нь ажлаас чөлөөлөх тушаал унших гэж байгаа талаар мэдээлж байна. Энэ талаар УБЕГ-ын дарга Амарсанаагаас тодруулах гэсэн боловч утсаа салгажээ. Харин эх сурвалжийн мэдээлснээр
УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн
бүртгэлийн газрыг татан буулгаж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчилгээний ачаалал, төвлөрөлийг саармагжуулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор үйлчилгээний зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж байгаа гэнэ. Иймд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлчилгээг дүүргүүдэд хуваарилж, ажилчдыг хаана хуваарилах болсноо зарлахаар ийнхүү яаралтай хурал зарласан бололтой. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ