Тоттенхэм 33-р тойрогт ялагдал хүлээлээ

img

Өчигдөр Британийн Премьер лигийн 33-р тойргийн тоглолтууд эхэллээ. Тоттенхэм клуб Уайт Харт Лэйн цэнгэлдэхдээ Норвичийг хүлээн авч тоглосон ба энэ тоглолтод талбайн эзэд 2:1-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Тоглолтын 13 дахь минутад Норвичийн Пилкингтон гоолын салхийг хагалсан. Улмаар Жермэйн Дефо тооны харьцааг 33 дахь минутад тэнцүүлсэн юм. Гэсэн ч сүүлийн хагасын дундуур оруулсан Норвич клубын Беннеттийн гоол Тоттенхэмийг энэ тойргоос оноогүй үлдээж байна. Ингэснээр Тоттенхэм клуб лигийн хүснэгтэд дөрөвдүгээр байрт хэвээр үлдэж байгаа ч ардаасаа нэхэж буй Челси, Ньюкастл клубүүдэд баригдах аюултай болоод байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ