Өмгөөлөгчийг баривчиллаа, шүүгчийн талаар хэзээ тайлбар өгөх вэ

img

2008 оны сонгуулийн дараахь үймээнээр  галт зэвсэгт өртөн дөрвөн хүн амь үрэгдсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагууд холбогдон шалгагдаж хэрэг нь шүүхэд шилжээд буй. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал  Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног баривчлах захирамжийг өчигдөр гаргасан юм. Улмаар өчигдөр  18.30 цагийн орчим нийслэлийн баривчлах байр руу ачлаа. Түүнийг баривчлах болсон үндэслэл нь  энэ сарын 28-ны  өдөр  Цагдан хорих төвд товлогдсон шүүх хуралдааны үеэр  Ч.Амарболд нарт холбогдох хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж шүүхээс үзжээ. Нийслэлийн   Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн өгсөн мэдээлээр”Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаанд нэгэнт орж эхэлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явцад нь татгалзах, хэргийг хэвийн үргэлжлүүлэхэд саад хийх эрхгүй. Гэтэл нэр бүхий өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авч, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, төрөөс иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хариуцлагатай, хүндтэй үүргийг хүлээсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч нарыг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ноцтой зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх шүүн таслах ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулсан, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн, өмгөөлөгчийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн учраас баривчлах хүртэл арга хэмжээ авсан” гэсэн тайлбар хийсэн юм. Шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчлагдахын өмнө цөөн асуултад хариулт авлаа. -Таныг баривчлах захирамж гаргасан байна. Үүнтэй санал нийлэх үү? -Шүүгчид гомдох юм алга. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэтэл эцсээ хүртэл явна. Намайг баривчилж  байгаа нь өмгөөлөгчдийн зүрх зоригийг нь мохоох гэсэн оролдлого гэж ойлгож байна. -Ч.Амарболд генералыг хэзээнээс өмгөөлж эхэлсэн бэ? -2008 оны есдүгээр сард Ч.Амарболд генерал өөрт нь эрүүгийн хэрэг үүслээ гээд намайг өмгөөлөгчөөр ажиллах санал тавьсан. Би тэрхүү саналыг хүлээж авснаас хойш энэ хэрэгт ажилласан. -Шүүх хурлыг өмгөөлөгч нар хойшлуулсан юм биш үү? -Нэг өмгөөлөгч мэс засалд орсон. Дараагийн шүүх хуралд хэрэг тусгаарласан шийдвэр буруу гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс бид татгалзах хүсэлт тавьсан. Хэргийг тусгаарлах боломжгүй гэж үзсэн. Тэр өдөр бүх өмгөөлөгч байсан. Өөрсдөөс нь татгалзах хүсэлт гаргасны дараа шүүх шийдвэр гаргаж шүүгдэгч нарыг хорьсон. Уг нь хуулиар бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд шүүгч шийдвэр гаргах эрхгүй болдог. Гэтэл ямар ид шидийн шийдвэр гаргаж байгаа юм бүү мэд. Өмгөөлөгчөөс болж шүүх хурал хойшилсон юм байхгүй. -Өмгөөлөгч хуулиараа шүүгдэгч нараасаа татгалзах эрх бий юу? -Хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзана. Шүүх хуралдааны үеэр “бидний мэдлэг чадвар хүрэхгүй учраас шүүгдэгчээ өмгөөлөхөөс татгалзах мэдэгдлийг гаргасан” Хүндэтгэн үзэх шалтгаанд шүүх дүгнэлт өгөх эрхгүй. Зөвхөн Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороо шийдэх асуудал. Монголын түүхэнд өмгөөлөгчийг шүүх хурлын танхимд түгжсэн, хорьсон тохиолдол анх удаагаа болсон. Ийн шүүхээс  О.Алтангэрэлийг шүүх хуралдааны танхимыг орхин гарсан гэдгээр хариуцлага тооцож байна.  Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярыг  энэ хэргийн хуралдааны үеэр хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэх хүмүүс ч бий. Тодруулбал  энэ сарын 14-ний өдөр  болсон хуралдаанаар тус дүүргийн шүүгч Ч.Хосбаяр  шүүгдэгч дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан шийдвэрийг гаргасан юм. Тухайн үед энэхүү шийдвэрийг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар ч эсэргүүцэж байсан аж. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар бүрэлдэхүүнээрээ ирсэн тохиолдолд хэргийг огт тусгаарладаггүй аж. Мөн Г.Ганбаатарын өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх  шалтгаанаар хүрэлцэн ирээгүй  нь хурлыг хойшлуулах үндэслэл болно гэж хуульд заасан байтал мөн л хуулиа зөрчин шийдвэр гаргаж шүүгдэгч нарыг цагдан хорьсон гэх мэтчилэн шүүгчтэй холбоотой олон асуудал сөхөгдөж байгаа. Ч.Хосбаяр шүүгч хуралдааны үеэр хэрэг тусгаарласан нь хуульд нийцсэн  үйлдэл мөн эсэхийг Нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагаас  хэвлэлийн хурлын үеэр асуухад “Бүх зүйл хуулийн дагуу явагдсан” гэсэн товч бөгөөд бүрхэг хариулт өгсөн. Нэгэнт шүүхээс  энэ хэргийг шийдэхэд саад болж буй, хууль зөрчсөн хэн ч шийтгүүлнэ гэдгийг  өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчилсан үйлдэл  нотолсон тул олон нийт  мэргэжлийн алдаа гаргасан гэх шүүгчийнхээ талаар хэзээ тодорхой хариулт өгөхийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийг шалгах явцад хууль зөрчсөн шүүгч, прокурор, өмгөөлөгч хэн ч бай хуулийн өмнө тэгш эрхтэй учраас алдаа гаргасан л бол зохих хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурьтай хүн олон байна. Шүүгч алдаа гаргаагүй бол тодорхой тайлбарыг өгөхийг хүсье. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амби:
тэнгүүд ардчилалыг устгаж байгаа юу даа шүүгчид АН-д үйлчилж байна
2013-05-19
asar:
hunee aluulaagui humuus zovlon oilgohgui l dee.muusain hognuudiig sain yallah heregtei shuu.
2013-04-24
Enhbayariin bogsiig dolooj yavaa Baasnhuu omgoologchiig barivchilaya
2012-05-07
7 sariin negnii 5 hunii amiig onts baidal zarlasan Yoronhiilogch baisan Enhbayaraas neheye!. Ed bol uurgee guitsetgesen toriin tsagdaa uureg ogson hun ni Enhbayar
2012-05-07
ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА ГЭВЭЛ ХУУЛЬД Л ХЭН Ч ГУАЙ ЗАХИРАГД ЭС ТЭГВЭЛ... ШҮҮХ ЗӨВ БҮР 100 %
2012-04-11
people:
GENERAL8HURANDAA NARIIN BUGSIIG DOLOOSON UMUURDUG AALZNUUD IH SETGEGDEL BICHIH YUMAA TED NAR CHIN CHAMAIG CH SHOROND HIIDEG BIZ DEE MUU NOHOI TSAGDAA !!!
2012-04-11
Зочин:
Ха ха ха энэ шүүх хурал нэртэй жүжиг нээрэн үнэн дампуу яг л социализмын үеийн үзэл сурталжсан залхаан цээрлүүлэх хуралтай яг адилхан эмгэнэлтэй инээдэмтэй зүйл болж байна аа Шүүгчдийн хэлж буй тайлбарууд ямар ч утгагүй ямар ч үндэслэлгүй зүгээр л хүчээр далайлгасан жанхуу
2012-04-11
BOLJ MUU HOHOIG. HEREE MEDEHGVI BAIJ BAS ARD TVMENIIG BASAN DOROMJOLJ ALUURCHIDIIG UMUURDUG YASAN MUNDAG NOHOIN GULUG BE?
2012-04-11
MONGOL:
AVILGACHID ALUURCHID HULGAICH TAGNUUL TEDNII TOIRON HVREELEGCHIDIIG BARIJ HORIDOG SAIHAN TSAG IRJ ARD TVMNII NURUU ODOO L NEG TENIIJ EHELEH N BNA SHVV. EEBEEDEE BAYRLLAA. ARD TVMENIIG UMUURDUG HAMGAALDAG NEG CH GESEN HVN BGAA YUM BNA SHVV DEE. BURHANDAA BAYRLLAA
2012-04-11
ХӨӨРХИЙ ЗАЛУУ ИНГЭЭД УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛООД ХОХИРДОГ БАЙЖЭЭ. ХАРАМСАЛТАЙ Л БАЙНА. ЗАЛУУ ХҮНИЙ ЗҮРХИЙГ МОХООСОН ҮЙЛДЭЛ... ҮХСЭНИЙХ НЬ АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ. НААД ЗАЛУУ ЧИНЬ АРД ТҮМНИЙ Л НЭГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. АРАЙ ДЭНДЭЖ БАЙНААА
2012-04-11
www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-11
ийна:
ШҮҮХ ХЭЗЭЭ ШУДАРГА АЖИЛЛАДАГ БОЛООВ СОНИН Л ЮМ ЭЛБЭГДОРЖ ӨӨРӨӨ ЦЭВЭР ҮЛДЭХ ГЭЖ УЛАЙРААД БАЙГААГ НЬ ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГҮҮД ОЛОН БАЙГАА НЬ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ .ЖАРГАЛСАЙХАН ЭЛБЭГДОРЖ МАГНАЙ ЭНЭ ТЭР ЭХЛЭЭГҮЙ БОЛ ЯМАР ЮМАНДАА ИЙМ АСУУДАЛ ГАРАХ ВЭ .ЭХЛҮҮЛЖ ЧАДСАН ШИГЭЭ ХЭДЭН ХҮН БАРИЖ ХОРИОД ДУУСГАХ ГЭЖ БАЙГААМ БАЙХДАА..УГААСАА ЛУЙВАРЧИН АЛУУРЧИН ХҮМҮҮСИЙН ХУВИД БОЛ ЖАМ ЁСНЫ ДАГУУ Л ШИЙДЭЖ БАЙНА Ш ДЭЭ.БИ СОНГУУЛЬ ӨГЧ ҮЗЭЭГҮЙ ХОЙШИД Ч ӨГӨХГҮЙ ТА НАРЫН ӨГСӨН САНАЛЫН ДАГУУ ГАРЧ ИРСЭН ХҮН СҮГНҮҮД Ш ДЭЭ БҮГД АДИЛХАН МАЛНУУД
2012-04-11
bodon:
Гэнэтхэн л мэдлэг чадвар хүрэхээ байчихлаа гэцгээгээд бүгд нэг зэрэг татгалзаж гэнэ.4 жил шахуу өмгөөлж байснаа гэнэт муугаа мэдэж гэнэ. Жүжиг л байхгүй юу даа. Шүүхийг үл хүндэтгэсэн бүдүүлэг сагсуу юмнуудын лицензийг нь хурааж аваад зайлуулах хэрэгтэй. bodonchorblogspotcom
2012-04-11
Yag sh tee ingej ajilladaggyi baixgyi yu / bas neg xelmegdyylelt exelj baigaa ni ynen dee
2012-04-11
ZAZA:
FUCK THE ARDCHILSAN ERUNXIILEGCH ELBEGDORJIIN YED ARDCHILALA TOGTONO GEVEL NAR BARUUNAAS XOVD AIMAGIIN ZEREG SUMAAS GARNA
2012-04-11
123:
Элбэгдорж Дорлигжав ер нь Ардчилсан нам мандутгай
2012-04-11
zochin:
utasaa tavij yajaagan be buuduulah chin dutaa yu huulich guai.
2012-04-10
зочин:
Өндөр боловсролтой шударга хуульч байна аюулгүй байдлаа бодоорой цаад 4 чинь яаж ч мэдэх гэмт хэрэгтнүүд шүү
2012-04-10
Ардын элч:
Ардийн намын феодалуудыг дайлаар мордож дархан цолоо мандуулая Монголчуудаа !!!
2012-04-10
иргэн:
Тэгээд тэр 3 чавганцыг бас хориулмаар байгаамуу
2012-04-10
би эндээс гарчаад өгнөө. Санаа зоволтгүй. Гэхдээ тал мөнгө нь аль хэдийн дууссан штээ
2012-04-10
zochin:
Ene Elbegdorj bid nariig ingej hoorond n hagralduulj bainashdee dahin bur aimaar 7-r sariin 1 boloh vii deee humuusiig helmegduulehee boliyoooo!!!
2012-04-10
pppppp:
ter huniig yasiig ntsailagdag hun uur deer n ireh vii de chinii yas tsaindaa novshoo hulsnii bicheechid medleggui novshnuud!!!
2012-04-10
bbba:
odoo ene urnuud bgaa neg ih shudarga unenii tuluuh jujguud bugd MAN ba AN songuuliin shougaa hiij bgaa ni ter.ternees bish Nyamdorj uchigdur said bolson bish Elbegee unuudur eronhiilogch bolson bish ungursun 3,4 jil yuugaa hiij bsii.ali aliniig ni songohguigeer turuu neg tseverlej avbal taarna manaihaan.
2012-04-10
yum uzej yum unshsan humuus gej shal uur yumaa bichij bgaa yumhum n ch uur bgaam shuu
2012-04-10
Yasiig ni tsaital suulga
2012-04-10
zochin:
bi ch gesen demjij b.na TV geer buh um todorhoi baisan shuu deeee! manai ger bul hunee aldaad hohirch yavahad buh shatnii shuuhed gomdol gargahad shuuh bidend yamar hariu ugsun um be, tegehed hun alsan hunii ger bul hurliin zaalnaas ineegeed garch baisan shuu dee!!!
2012-04-10
SHAGAI:
UNEN SHUU BUGD UNEN
2012-04-10
shuugch nart:
ene xun zob bichsen bna shdee bi TV uzdeg xezeee busad xural deer ni neeree tegj bsiin
2012-04-10
Shuugchid:
Zarim shuugch nar neeree shudraga baimaar yumaa. Ta nar bodood uzdee anxan shatnii shuux shiidberee gargaagui bxad deed shatnii shuugch buyu niisleliin shuuxiin eruugiin tanximiin terguun shuugch Battseren ta anxan shatnii shuux bolox Suhbaatar duurgiin shuuxiin xurliin tanximd ochood shuux bureldexuun asuudliig zob shiidberlesen bna geed zogsoj bgaa ni xuuliin daguu ajillaj bgaa yum uu? tiim yum bol busad duuregt shiidberlej bgaa eedree margaantai xereg shiidberlexed tend bas ochood anxan shatnii shuugch naraa omoorson mayagtai yanziin ug xeleed zogsox ni yasan yum bee. oor xural deer shuugch prokuror 2g alnaa ta nar xarj bgaarai gej xelj bxad ter shuuxiin eronxii zoblol ni chixee daraad suuj bsan yum bna ldaa. Ta nar bodooroi minii bichsen commetiig unshaad chi gertee xariad tolindoo xaraad za yahab daxij ingexguiee gej bodox bolnoo deed shatnii shuugch naraaaa?????
2012-04-10