Үнэт бүтээл үрэгдүүлсэн сэжигтэнг шүүнэ
Өвөрхангай аймгийн “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагт болно. Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан бүтээл болох 14 алтан шармал бурхныг БНХАУ-ын иргэн Литэй хамтран хуурамч бурхнаар сольсон хэрэгт Ю.Баяраа нь С.Энхтайваны хамт сэжиглэгдэн шалгагдсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгажээ. Хэрэв шүүгдэгч нарын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ