“Цэвэр орчин, цэмцгэр дүүргийн төлөө” их цэвэрлэгээ үргэлжилж байна

img

Сүхбаатар дүүргийн хэмжээнд хоггүй цэвэр, эрүүл  орчинд иргэдийг тав тухтай амьдрах, хүрээлэн буй байгаль орчноо цэвэр байлгахад чиглэсэн их цэвэрлэгээнд 20 хорооны бүхий л нутаг дэвсгэрийг хамруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хорооллын доторх зам талбай, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газар, гэр хорооллын хашаа, гудамж, гуу жалга, далан суваг шуудууг бүрэн хамруулахаар  ажиллаж байна. Мөн энэхүү цэвэрлэгээнд дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд, СӨХ, Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, цэцэрлэг өрхийн эмнэлэгийн ажилтан албан хаагчид, иргэд өргөнөөр оролцож байгаа билээ. Энэ удаагийн их цэвэрлэгээнд зөвхөн хогийг цэвэрлээд зогсохгүй байгууллагууд өөрийн эзэмшлийн байрны фасад хаяг болон бусад байгууламж, хайс хашлага зэргийг угааж өнгө үзэмжийг сайжруулах юм. Тээвэрлэгч “Сүхбаатар дэвшил”, “Сүхбаатар тохижилт” байгууллагууд гэр хорооллын айл өрхүүдийн, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг ачих ажлыг эрчимжүүлж, гудамж, гуу жалга, шуудуунд үүссэн болон үүсмэл хогийг цэгийн хогийг ачиж байгаа бөгөөд Бэлх, Сэлх, Сэлбэ голын далан дагуух хогийг нэмэлтээр 10 гаруй хүнд даацын автомашин, өргөгч механизм ашиглан 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ачиж дуусгалаа. Ийнхүү хаврын их цэвэрлэгээ  энэ дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ