
Хаан банкыг залилсан хэрэгт холбогдон таван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй Д.Энхмандахад холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Шүүх рүү шилжүүллээ. Хэргийн талаар сануулбал “Эрдэнэ Суварга” компанийн үйлчилгээний ажилтан байсан Д.Энхмандах нар нь 2006 онд Хаан банкнаас бусдын нэрийг ашиглан 30 сая төгрөгийн зээл авсан хэрэгт сэжигтнээр татагдсан юм. Түүнчлэн “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж үрэгдүүлсэн гэж буруутгагджээ. Түүнд бусдыг залилсан онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ял төлөвлөжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ