
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд сар бүр олон нийтэд ажлаа танилцуулж, иргэдэд шаардлагатай мэдээллийг нэг цэгээс хүргэдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаад тус дүүргийн 15 дугаар хороо нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудтай хамтран ажлаа танилцуулах өдөрлөгзохион байгуулжээ. Өдөрлөгт дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, 58 дугаар сургууль, 36, 109 дүгээр цэцэрлэгүүд, 34 дүгээр гал унтраах анги, “Гүн мэдрэмж” өрхийн эмнэлэг, хорооны цагдаагийн хэсэг зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн ажлын чиг үүрэг онцлогийг иргэдэд танилцуулж, шаардлагатай мэдээллээр хангасан байна. Тухайлбал, Онцгой байдлын хэлтэс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, үзүүлэх сургалтаар, Газрын алба газартай холбоотой бүхий л асуудлаар, Хөдөлмөр эрхлэлтийн алба ажлын байранд зуучлах болон бусад ажил хийх хүсэлтэй иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэж, 36 дугаар цэцэрлэг хүүхдүүдийн өглөөний болон үдийн цайнд өгдөг нарийн боовны үзэсгэлэн гаргаж, 109 дүгээр цэцэрлэг хоолны үзэсгэлэнгээр тус тус оролцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ