Олимпийн эрх олгох Азийн бүсийнхний тэмцээн Астана хотноо үргэлжилж байна. Өчигдөр 52 кг-ийн жинд хүч үзсэн Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Пакистаны боксчин Мухаммед Вассимийг 22:9-өөр ялснаар Лондонгийн олимпд оролцох эрхээ авлаа.
Монголын боксчдоос Лондонд өрсөлдөх гурав дахь эрхийг авсан тэрбээр Японы Кацуаки Сусатай өнөөдөр тулалдах ажээ.
Д.Цэцэг