
Энэ он гарсаар манай улсын хэмжээнд 13 аймгийн 34 суманд, 44 удаа түймэр гарчээ. Тухайлбал, Булган аймгийн гэхэд таван түймэр гарчээ. Одоо тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг, Сэлэнгэ сумын IV багт гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд түймэр газар авсан учир ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын бүлэг туслахаар явжээ. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын III баг, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт ой хээрийн түймэртэй байна. Харин Булганы Тэшиг, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Ханх суманд гарсан түймрийг цурманд оруулсан бол Дорнод, Дархан-Уул аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ