Төмөр замын тээврийн орлого 100.3 тэрбум төгрөгт хүрчээ

img

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн мэдээгээр энэ оны эхний улиралд төмөр замын тээврээр 4945.6 мян.т ачаа, давхардсан тоогоор 914.9 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 919.8 мян.т буюу 22.8 хувь, зорчигчдын тоо 61.2 мян.хүн буюу 7.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого 100.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.0 тэрбум төг буюу 35.1 хувиар өсчээ. Харин агаарын тээврээр энэ оны эхний улиралд 876.9 т ачаа, давхардсан тоогоор 147.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 472.7 т буюу 2.2 дахин, зорчигчдын тоо 46.4 мян.хүн буюу 46.0 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 33.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 тэрбум төг буюу 28.2 хувиар өссөн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тал нь орос руу ордог байх даа
2012-04-11