
Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Эрүүл сэтгүүлзүйн бизнесийн орчин” чуулган өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт хэвлэлийн дэг жаяг болоод мэргэжлийн зарчим алдагдах, олон түмний хараат бус, тэнцвэртэй мэдээлэл авах эрх зөрчигдөж байгаатай холбоотой хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулжээ.
Уг чуулганд оролцогчид өөрчлөлт, шинэчлэлийг өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэж үзэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад эрүүл сэтгүүлзүйг төлөвшүүлэх, PR, зар сурталчилгааг нийтэлж нэвтрүүлэх болон оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэе зэрэг уриалгыг гаргажээ.
Түүнчлэн хараат бус байдлыг дэмжсэн төрийн бодлогын хүрээнд хэвлэлийн эрх чөлөөг ханган баталгаажуулах, НӨАТ-аас чөлөөлөх буюу хөнгөлөх, мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн зохицуулалтыг хийхийг санал болгосон аж.
З.Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ