ОБЕГ, ШУТИС-тай хамтарч ажиллана

img

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй зарим асуудлыг шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилт, судалгаа шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх, үйл ажиллагааны хүрээгээ нэгтгэн чиглүүлэх зорилгоор санамж бичигт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ректор, профессор Б.Дамдинсүрэн нар гарын үсэг зурлаа.Тус санамж бичигт Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлэх, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн  стандарт, норм, нормативыг боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээ, мэдээлэл солилцох, инженер техникийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, харилцан үр дүнтэй ажиллахаар тусгагджээ. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай 2012-2015 онд хамтран ажиллах хөтөлбөр гаргасан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ