
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд энэ онд нийслэлийн төсвөөс 30 сая төгрөгийг төсөв дээр нь нэмж олгохоор өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Н.Энхтуяа нар тус дүүргийн 18 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай гурвалсан гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ байгуулах ажиллагаа цаашид нийслэлийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үргэлжлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ