
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож, хуулийн хэрэгжилтийг тайлагналаа. Тэрбээр “Хоёр сонгуулийг хамтад нь явуулах хууль эрхзүйн орчин бүрдээгүй. 2008 оны дөрөвдүгээр сард баталсан Орон нутгийн сонгууль, шинээр баталсан УИХ-ын Сонгуулийн хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байгаа учраас энэ асуудал надад хамаагүй.
Хуулийн заалтуудаа УИХ нэгтгээд хэлэлцэж баталсан тохиолдолд хэрэгжилтэд анхаарах нь миний үүрэг. Хэрвээ хуучин хуулиар явуулна гэж байгаа бол хуулийн асар их зөрүү гарна. Явуулах боломж байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харамсалтай нь гишүүдийн байр суурь зөрүүтэй байсан тул Төрийн байгуулалтын байнгын хороо тодорхой шийдэлд хүрэлгүй тарлаа.
Энэ асуудлаараа дахин хуралдахаар болж, УИХ-ын даргын өрөөнд цуглаад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, байнгын хорооны гишүүд, СЕХ-ны дарга Ч.Лувсанжав, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл болон Д.Энхбат, З.Алтай нарын гишүүд цуглан ярилцаж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ