“Эрдэнзуу” хийдийн няравт холбогдох хэргийн хурал үргэлжилж байна
Өвөрхангай аймгийн “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд үргэлжилж байна. Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан бүтээл болох 14 алтан шармал бурхныг БНХАУ-ын иргэн Литэй хамтран хуурамч бурхнаар сольсон хэрэгт Ю.Баяраа гэх этгээд холбогдон шалгуулсан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгажээ. Хэрэв шүүгдэгч нарын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ