
Говьсүмбэр аймгийн прокурорын газар 2012 онд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудыг оролцуулан хэргийн илрүүлэлтийг сайжруулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг богино хугацаанд шалган шийдвэрлэх, Хорих ангийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, ялтны эрх ашгийг хамгаалах талаар албадын дарга нарын мэдээллийг сонсон, хамтарсан ярилцлага зохион байгуулж, сургалт явуулах зэрэг тодорхой зорилтуудыг дэвшүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Эдгээр зорилтын хүрээнд 2012 оны 1 дүгээр улиралд аймаг дамжсан олон үйлдэлтэй 7 хэргийг илрүүлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргүүдээс хугацаа сунгаж шалгасан хэрэг гараагүй бөгөөд нийт хэрэг бүртгэлт явуулсан хэргийн 88.0 хувийг хялбаршуулсан журмаар, прокуророос бичсэн даалгаврын 86.6 хувийг хэргийг шалгах ажиллагааных нь явцад бичсэн байна.
Шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдсон 26 шүүх хуралд прокурор оролцсоноос прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон тохиолдол гараагүй байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ