Коста Рикагийн дипломат Венесуэлд барьцаалагдлаа

img

Венесуэлын нийслэл Каракас хотоос Коста Рикагийн  дипломатыг хулгайлагджээ. Цагдаа нар барьцаалагчдыг идэвхтэйгээр хайж байна. Коста Рикагийн дипломат Гвиллермог ням гаригийн шөнө түүний гэрийн гадаа байхад  машинаас нь хүчээр хулгайлсан байна. Коста Рикагийн засгийн газраас түүнийг чөлөөлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг Венесуэлийн талаас шаардсан байна. Их хэмжээний  барьцааны мөнгө шаардсан телефон утасны дуудлага дипломатын газар ирсэн ба дипломатын эрүүл мэнд сайн байгаа гэж мэдэгджээ. Харин хүн барьцаалагчдад  хандан дипломатчийн зүрхний байдал тааруу, дээр нь даралт ихтэй учраас эрүүл мэндэд нь анхаарах шаардлагатай хэмээн хариу мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ