Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

img

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Төв аймгуудын нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Говийн нутгаар үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ